Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2017.12.22) БНСУ-ын нэр хүндтэй найруулагч Пэ Гён Хуан-тай уулзав.
Уулзалтаар, 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан урлаг, соёлын арга хэмжээний талаар ярилцлаа.
Найруулагч Пэ Гён Хуан нь 2003 онд есөн сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Гранд опера Аида дуурийг бүтээжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
2 comments
Улсын нүүр царай болсон дуурийн театрийг шинчлэх болсон доо . Үнэхээр нэг сайхан барилга орд харш дутаж байгаа шүү? манай дуучидаас материалга тал нь үнэхээр хоцорч байгаа шүү. Энэ асуудлыг урлагынхан сайн дэмжээд өгөөч . ард түмний хандив босгосон ч болно шүү дээ ? Урлагын шинэ ордонтой болох бололцоо байна шүү?
Байгалийн музей юу боллоо Худал хошгируулцгаах юм