Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын сангаас хөнгөлттэй эмийг өдөр бүр олгох үйлчилгээг өнөөдрөөс эхлэн мөрдөхгүй болохыг анхаарууллаа. Эмийн сангаар дамжуулан хөнгөлөлттэй эм олгох бэлтгэл ажлын хүрээнд 300 гаруй эмийн санд шалгалт хийж, хөнгөлөлттэй эмийн сангийн жагсаалтыг ил тод байрлуулах зэрэг ажил хийж байгаа аж. Үүний дараа өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг сард хоёр удаа жор бичдэг байсныг өдөр бүр болгох гэнэ.
Одоогоор эмийн сангийн эмийн хангалтыг 90 хувьд хүргэхээр зорьж байгаа бөгөөд өдөр харгалзахгүй хөнгөлттэй эм олгох үйлчилгээ хэзээнээс эхлэх нь хараахан тодорхой болоогүй байна.