2017-12-21 10:231min05

ШУТИС-ийг Багануур руу нүүлгэнэ

8541

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан ШУТИС-ыг Багануур дүүрэгт шилжүүлнэ гэв. Анх 2015 онд тус сургуулийг нүүлгэн шилжүүлэх тухай асуудлыг өмнөх Засгийн газар шийдвэрлэсний дагуу ийнхүү хэрэгжүүлэхээр болсон байна. Ингэснээр тус дүүрэг жижиг дунд үйлдвэрлэлийг хослуулсан, хариуцлагатай уул уурхайг дэмжсэн аялал жуучлал, жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн ажилгүйдэл, ядуурал буурсан, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хот болно гэж салбарын сайд үзжээ.

Өчигдөр хуралдсан Засгийн газар баруун бүсийн тулгуур төв Ховд хот, Нийслэлийн Зүүн бүсийн тулгур төв болох Багануур дүүргийн 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг баталсан. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах гол бүс Багануур дүүрэг болохыг эрх баригчид онцолж буй юм.