2017-12-20 14:401min00

Торгууль нэрээр авлига авсан цагдаа нарыг шалгаж байна

541265

АТГ-аас иргэн, аж ахуй нэгжээс торгууль нэрээр авлига авсан цагдаагийн дөрвөн албан хаагчийг шалгаж байна. Ахлах мөрдөгч Б, А, О, Б нарын буруутай үйлдэлийг Цагдаагийн ерөнхий газар дотоод хяналт шалгалтаар илрүүлжээ.

Ахлах мөрдөгч  Б нь эрүүгийн хэрэгт нэр нь холбогдон шалгагдаж байсан этгээдээс мөнгө авсан бол албан хаагч О нь эрүүлжүүлэгдсэн иргэдийн ар гэрээс мөнгө авч, хувьдаа завшсан байна. Мөн албан хаагч Э, Б нар нь архи, согтууруулах ундаа нийтэд худалдаалахыг хориглосон өдрүүдэд найман нэрийн барааны дэлгүүрүүдэд шалгалт хийж торгууль нэрээр мөнгө авч, хувьдаа завшсан болох нь тогтоогджээ.