Дэлхийд

Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нарыг шийтгэнэ

Сүмогийн их аварга, ёзозүна Харүмафүжи Д.Бямбадорж  доод зиндааны бөх Таканоиваг зодсон хэргийнхээ төлөө уучлал гуйж, зодог тайлахаар болсон ч асуудал үүгээр дуусахгүй бололтой. Ёкүзонагийн зөвлөл Японы сүмо бөхийн холбоотой хамтран өнөөдөр хуралдаж, хэрэг гарах үед хамт байсан Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, сэкивакэ Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй зарим монгол сүмочдод шийтгэл оноохоор болжээ. Мөн Харүмафүжигийн багш Исэгахама, Такайновагийн багш Таканохана нарч шийтгүүлэх бололтой.

Японы сүмо бөхийн удирдлагууд энэ хэргийг гарах үед хамт байсан хүмүүс Харүмафүжигийн үйлдэлийг таслан зогсоогоогүй гэж буруушаан, хариуцлага тооцохоор болжээ. Тэднийг хэрхэн шийтгэхийг өнөөдөр танилцуулах тусгай комиссын шалгалтын дүнгээс шалтгаалах юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close