Өмнөд Солонгост төрсөн ч Австралид 30 орчим жил амьдарсан эрийг БНАСАУ-гийн нууц тагнуулчаар ажилласан хэрэгт сэжиглэн баривчилжээ. Зарим танилынх нь мэдээлснээр тэрбээр Умард Солонгосын эрх баригчдын үйлдэлийг илэрхий бахдан сайшааж эхэлсэн тул түүнтэй хэсэг хугацаанд харилцахаа больсон гэнэ. Тэрбээр БНАСАУ-наас хилийн чанад руу пуужингийн эд анги, овоо харааны системийн програм хангамж худалдах гэж байсан аж
Сидней хотын оршин суугч Чхан Хан Чхой нь Хойд Солонгосын талд пуужингийн тоногт төхөөрөмжийн эд анги болон онилогч системийн программ хангамж худалдах хэлэлцээ хийжээ. Түрээсийн сууцанд амьдарч, цэвэрлэгчээр ажилладаг Хан Чхойг цагдаа нар зургаан заалтаар буруушааж, мөнгөнөөс гадна эх орончийн үүднээс ажилладаг тагнуулч гэж мэдэгдсэн байна.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох юм. Шүүхээс Чхан Хан Чхой-д 10-18 жил хорих ял оноож болзошгүй аж.
3 comments
Мэдээ бичигчээ БНАСАУ-гийн, БНАСАУ-наас гэж оруулсаныг юу гэж ойлгох бэ, зөв бичгийн дүрэм гэж нэг юм байсан хэвээрэй л баймаар даа.
цэвэрлэгч пуужингийн наймаа хийгээд.умардууд зарах гээд байгаамуу.авах гээд байгаамуу……
Uy ch oilgosongui yaj bicheed bgaa holsnii bicheech we..ene medeeg huulj tawisan nuhur setguulch bish tsewerlegch uym bishuu.