Өнөө өглөө 09:30 цагаас хуралдсан Үндсэн хуулийн цэц дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзлээ.
Хуульч Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нар УИХ-ын гишүүн зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхдаа буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж Цэцэд гомдол гаргасны дагуу хуралдсан юм.
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар ийнхүү УИХ-ын гишүүдийн буруутай үйлдлийг хаацайлсан заалтыг хүчингүй болгов.