Засгийн газар энэ оны эхний хагаст Фэйсбүүк компаниас 12 хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгөх хүсэлт гаргажээ. Өмнөх жилүүдэд таван хэрэглэгчийн мэдээллийг гаргаж өгөхийг хүсч байсан бол 2016 онд гурван хэрэглэгчийн мэдээллийг хадгалж байхыг хүсч байжээ.
“Фэйсбүүк” компани 2017 оны жилийн эцсийн “Шилэн тайлан”-гаа гаргахдаа Засгийн газруудын хүсэлттэй холбоотой болон зохиогчийн эрхийн зөрчлийн мэдээллийг гаргадаг. Тус компани энэ оны эхний хагаст зохиогчийн эрх зөрчсөн дүрс бичлэг, нийтлэл, сурталчилгаа гээд нийт гурван сая контентыг устгажээ.