Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонсон, иргэн Л.Байгальмааг Засгийн газар шилжүүлэн авсан байна. Тэрбээр Малайзаас гурил, будаа зөөдөг ажилд орохоор явсан ч таван жилийн өмнө Хятад, Малайзын хооронд хар тамхи тээвэрлэж яваад БНХАУ-ын нутагт баригдаж, тус улсын анхан шатны шүүхээс цаазын ял сонссон нь дуулиан болж байв. Тухайн үед манай улсын Засгийн газар ялтан солилцох гэрээгээр түүний хорих ялыг эх оронд нь үргэлжлүүлэхээр хөөцөлдсөн ч бүтээгүй юм. Үүний дараа Хятадын тал энэ ялыг хөнгөвчлөн 25 жил хорих шийдвэр гаргасан юм.

Одоо болтол Монгол, Хятад хоёр орны Засгийн газар хоорондын “Ялтан солилцох гэрээ”-ний дагуу Л.Байгальмааг эх оронд нь шилжүүлэн авчрах тухай мэдээлэл тасраагүй. Өнгөрсөн гуравдугаар сард түүнийг Монголд авчрах мэдээлэл гарч байсан. Албан бус мэдээллээр, энэ сарын 6-нд түүнийг эх оронд нь авчрахаар болсон сураг бий.  Учир нь  бие нь муудаж, эрүүл мэнд нь ноцтой байдалд орсон тул ийнхүү “ялтан солилцоо”-гоор авчрахаар болсон мэдээлэл байгаа.

 Тэрбээр Хятадын шоронгоос анх удаа ар гэрийнхэндээ хаягласан захидалдаа “Та хэдийгээ эхэндээ маш их санадаг байсан. Одоо харьцангуй гайгүй болжээ. Хүний нутагт, тэр дундаа шоронд нь дасаж байна. Хөгшин настай ээжийн минь биеийн байдал сайн байгаа юу? Миний хүүхдүүдийн хичээл ном, ажил төрөл нь сайн байгаа биз дээ? Бүгд бие дааж, одоо овоо том болж байна уу? Та бүхэндээ их санаа зовж байгаа. Миний төлөө битгий санаагаа зовоогоорой. Захидал байнга бичих боломж гардаггүй гэсэн. Ганц удаа гарсан боломжийг ашиглая гэж бодлоо” хэмээн бичсэн байдаг.
Манай  улс 2011 онд БНХАУ-тай “Ялтан шилжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан.Тус улсын дарга Cи Зиньпин 2014 онд манай улсад айлчлах үеэр энэхүү хэлэлцээрийг соёрхон баталж, албан ёсоор хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Түүнээс хойш Монгол Улсын гурван иргэнийг эх орондоо шилжүүлэн аваад байна. Өнөөдрийн руубайдлаар манай улсын 50 орчим иргэн БНХАУ-д ял эдэлж байгаагийн 40 гаруй нь хар тамхитай холбогджээ.
Б.Яруу

By updown

3 thoughts on “Хар тамхины хэргээр БНХАУ-д ял эдэлсэн Л.Байгальмаа эх орондоо иржээ”
  1. yag irsen yumuu unen medeelel taiach YRUU DULAMAAA mongold irsen gej hudlaa medee taiad hunii zovlongoor dandaa daajignaj medee bichej umhii hodood oo tejeeh yumaa chi muu

  2. Хар тамхины загалмайлсан эх чамаар монгол улс яаахийн бэ . Наад хорноос чинь болоод монгол улс минь сөнөлөө шүү . чи яах гэж ирэв дээ ганц өөрөөрөө дуусаач ах дүү нар минь битгий хүлэээж ав

  3. Hungun hyamd argaar mungujih gej yavaad shorond orj heregt yallagdsan huniig odoo ardiin baatar ekh orondoo irj baigaa yum shig yugii ni buh hevleleer zarlaad baigaag oilgohgui baina. Yaltan shdee, baatar yavch bish

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн