Ливийн тэргүүн агсан Муаммар Каддафийн хүү Саиф аль-Ислам Каддафи тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэж байна. Каддафийн гэр бүлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Басем аль-Хашими аль-Суль энэ тухай хэлснийг “Egygt Today” дамжуулжээ.
Тэрбээр “Саиф аль-Ислам Каддафи 2018 оны дундуур болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болно” гэж хэлжээ.
Саиф аль-Ислам Каддафи удахгүй сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөрөө танилцуулах юм байна. Үүндээ улс орныхоо нөхцөл байдлыг тогтворжуулах цогц арга хэмжээ авахаар төлөвлөжээ.