Францын хаан XIV Людовик буюу агуу Луигийн хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй Парисын шилтгээнийг Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мухаммед бен Салман худалдан авсан талаар “New York Times” мэдээллээ. Үүгээр ч зогсохгүй тэрбээр саяхан Леонардо да Винчийн “Ертөнцийг аврагч” хэмээх зургийг 450 сая доллараар авсан нь авлигатай тэмцэгч түүний нэр хүндэд нөлөөлж мэдэхээр байна.
Тус шилтгээнийг 2015 онд 300 сая ам.доллараар худалдан авсан аж. Саудын хааны гэр бүлийн зөвлөхүүд ч энэхүү шилтгээнийг угсаа залгамжлагч ханхүүгийнх мөн гэж баталж байна. Үдэшлэгийн том заал, газар доорх шөнийн клуб, дарсны агуулах, гэрийн кинотеатр гээд уг шилтгээн бүх зүйлээр тоноглогджээ.