Хойд Солонгосын армийн дэд маршал Хуанг-Пён Со цаазлуулсан гэх мэдээлэл байна. Тэрбээр хамгийн сүүлд аравдугаар сарын 30-нд олон нийтэд харагджээ. Түүнийг өнгөрсөн сарын сүүлчээр цаазалсан байж магадгүй бөгөөд он гарсанаас хойш намынхаа нөхөдтэй тэрсэлдэх болжээ. Иймд түүнийг намын бодлогоос гажсан, гаднын байгууллагад улсын нууц задалсан хэрэгт буруутгасан аж. Энэ тухай тус улсын зүгээс ташаа мэдээлэл хэмээн үгүйсгэж Өмнөд Солонгосын тагнуулын алба худал мэдээлэл тарааж байна гэж үзжээ.