2017-12-15 16:481min09

Эмээ, өвөө хоёрыг хувийн эмнэлэгт хэвтүүлэхийг хүүхдүүд нь зөвшөөрөөгүй байна

inm

Чингэлтэй дүүргийн эмнэлгийн коридорт буй  эмээ, өвөөгийн зураг сошиал орчинд тархаж олны анхааралд өртсөн. Хүйтэн коридорт даарч хэвтсэн эмгэнийхээ гарыг дулаацуулж буй өвөөгийн зургийг харсан Н.Ганбаяр гэх сайхан сэтгэлт залуу настангуудыг өнөөдөр эргэжээ.

Тэд өөрийн танил хувийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх санал тавьж, зөвшөөрснийх нь дагуу зорин очсон боловч хүүхдүүд нь зөвшөөрөөгүй тул ийнхүү харьяа дүүргийн эмнэлэгт хандахаас өөр аргагүй болсон гэнэ. Хүүхдүүд нь Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэхээр болсон гэж татгалзсан байна.

Эмээ 2-3 жилийн өмнө мориноос унаж бэртсэнээс болоод нуруу, бөөрөөр нь өвдөх болжээ. Оршин суугаа хаягийнхаа дагуу тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ирэхэд эмнэлэг ачаалалтай байсан тул коридорт ор гарган хэвтүүлсэн аж. Харин өнөөдөр тэднийг тасагт шилжүүлж,  өрөөндөө найман өвчтөн сахиурын хамт хэвтэн эмчлүүлж байгааг Н.Ганбаяр хэллээ.