“Urelee Bayaraa” гэх фэйсбүүк хаягтай охин өөрийн хуудсаараа дамжуулан Live хийжээ. Тэрбээр УИХ-ын гишүүд, томоохон группын захирал, Монголын томоохон баячууд, албан тушаалтны өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой хар тамхи, хүчингийн хэргийн талаар ноцтой мэдээлэл хүргэж, олныг цочирдуулав. Улмаар бүх нотлох баримт байгаа гээд, энэ сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцэгдэнэ хэмээжээ.
Тэрбээр өөрийгөө УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Уул уурхайн сайд асаны охин хэмээн танилцуулсан юм. 2015 онд энэ охин болон түүний дүүгийн ууж байсан зүйлд хар тамхи хийж мансууруулж байгаад хүчиндсэн тухай ярьжээ. Шүүх хуралд хүчин болон хар тамхи, танхай, хүн дарамталсан, авлига өгөхийг санаархсан, хэрэг нуун дарагдуулсан, гэмт үйлдлийг таслан зогсоогоогүй гэх зэрэг хэрэгт нийтдээ 100 гаруй өсвөр насныхан холбогдсон байна.
Тэрбээр ярихдаа “Яг ямар шүүх хурал болох гээд байгаа вэ гэхээр миний оюун ухаан болон биед хохирол учруулсан. Би өөрийн өмгөөлөгч болон гэр бүлийн бүх хүмүүстэйгээ ярьж байгаад энэхүү лайвыг хийж байна. Мөн энэхүү хэрэг прокурорт шилжсэн байгаа. Хэрэв та бүхэн намайг Инстаграм дээр дагадаг бол ер юу болсныг мэдэж байгаа. Юун түрүүнд энэ асуудал олон жилийн өмнөөс фэйсбүүк болон Инстаграмаар явж байсан. Хамгийн анх надтай хэрэлдсэн …., түүний дараа ….., тухайн үед хамт байсан…., гэрчээр… гэх мэт маш олон хүнийг хамарсан шүүх хурал болох гэж байгаа. Ер нь хар тамхи, хүчингийн хэрэгтэй холбоотой байж болох Эрүүгийн хамгийн хүнд гэмт хэргүүдтэй холбоотой гэмт хэргийг өсвөр насныхан хийсэн учраас өмгөөлөгчтэйгөө яриад прокурорын зааврын дагуу ерөнхийдөө юу болох гээд байгааг мэдээлэх гэсэн юм. Энэхүү шүүх хурал нээлттэй учраас маргааш та бүхэн хүрэлцэн ирж болно. Мөн жагсаал цуглаан зохион байгуулж болно гэсэн. Яагаад гэхээр энэ хэрэг нэг талаас охид эмэгтэйчүүд, өсвөр насны охидын сэтгэл зүйд хамгийн хүндээр туссан. Жишээ нь, би өөрөө хэргийн хохирогч болсон. Энэ талаар манай найзууд бүгдээрээ гэрчилнэ. Тийм учраас надад айх аюул байхгүй. Надад бүх баримт нотолгоо байна. Хэн юу хэрэглэдэг, хэнээс хаанаас авдаг, ургуулдаг, ургуулдаггүй ургамал мөс хэрэглэдэг. Энэ талаарх бүх мэдээллийг Тагнуулын ерөнхий газартай хамтарч нэлээн том хавтаст хэрэг үүсгэсэн байгаа.
Хүчингийн хэргийг яагаад ингэж хүндээр хүлээж авч байна вэ гэхээр хүчин хийсэн болон тэнд хамт байсан, харсан бүх хүмүүс болон найз нөхөд гэх бүх хүмүүс энд холбогдоно. Маргааш шүүх хурал эхлэхэд бүх хүнээс цусны шинжилгээ авна. Яагаад гэхээр тэр ирсэн хүмүүс дунд хар тамхи хэрэглэдэг хүмүүс байгаа. Учир нь би хуулийн бүх шатанд өөрийнхөө гэм буруугүй гэдгийг нотолсон. Надаас мөн адил бүх төрлийн шинжилгээнүүдийг авсан. Хэрэг гардаг өдөр миний уух юман дотор нунтаг зүйл хийсэн. Тэр өдрийн орой нь зүрхний хэм алдагдаад, манай найз залуу бид хоёр түргэн дуудсан. Гэтэл пармадол гэх нунтаг эм хийсэн байсан. Хэн гэх хүн хийснийг одоо хэлэхгүй. Бидэнд бол өвстэй адилхан үйлчилгээтэй гэж хэлж, хэрэглэхэд тэр нь солиорлын үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Би уруу татагдсан гэдэг утгаараа хэрэг үүрэхгүй.
Үүгээр намайг боож, хэрэг үүрүүлнэ гэвэл яг үнэндээ хохирогч нь би, та нар биш. Ээж рүү минь залгаж сүрдүүлэх, гэр бүл рүү залгаж хахууль өгөхийг оролдох хэрэггүй. Танай аав, ээж нар чинь Таван богд, АПУ, “Монос”байна уу үнэхээр хамаагүй. Тагнуулын албаны дарга байсан Б.Хурцын хамаатан байна уу тэр бол хамаагүй шүү. Яагаад гэхээр та нар хэрэг хийсэн. Миний биед гар хүрсэн, бас хүчингийн хэрэг хийсэн. Ийм учраас зохих ёсны хариуцлагаа хүлээ. Хамгийн багадаа тэнд байсан хүүхдүүд “Corpоrate”-д болсон, санаатайгаар хүний биед гар хүрсэн гэдэг зүйл ангиар зургаан сар хоригдоно.
Тэнд байсан хүмүүсийн өмсөж байсан хувцас хунар эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол гээд доод тал нь 20 сая төгрөг болно. Тэнд байсан бүх охид болон тэдгээртэй хамт байсан найз залуу, хамт алхаж байсан бүх хүмүүс хамаарах учраас шалгана шүүнэ, байцаалт авна. Та нарыг ямар айлын, хэний хүүхэд болохыг би мэдэж байгаа. Миний аав, ээж амьд сэрүүн байна. Хуулийн байгууллага миний талд байна. Одоо эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж сэргээх цаг болсон юм бишүү. Би энэ жил сургуулиа хамт төгссөн, нэг ангийн сайн найз хоёр залууд хүчиндүүлсэн. Мөнхцацралтын гэрт байсан хүмүүс бүгд гэрчилнэ. Тэнд байсан бүх хүний нэрийг цагдаад бичээд өгсөн. Би “Цаасан дээр бичиж, хэргээ өөрсдөө хүлээх юм бол хэрэг чинь хөнгөрнө” гэж хэлсэн. Тэгсэн харин эсрэгээрээ залгаж сүрдүүлсэн, дарамталсан, хахууль амалсан. Монголд хар тамхи үнэхээр дэлгэрсэн. Та нар /түүний нэг сургуулийн болон найз нөхөд, өсвөр насныхан/ өөрсдөө хэрэглэдэг. Танай аав ээж, хамаатан садангууд тээвэрлэж оруулж ирдэг. Хар тамхитай холбоотой бүх айлд нэгжлэг үзлэг хийнэ. Энэ хэрэг хуулийн байгууллагын хамгийн том ололт амжилт болж байна. Монголын томоохон баячуудын хүүхдүүд ард түмний мөнгөөр хэр их хар тамхи хэрэглэж, хэр их охин хүчиндэж, ямар олон муухай хэрэг хийж буй талаар эхнээс нь илрүүлж байна.
Эхнээсээ та нарын тогтоол чинь гарсан. Монголд яагаад мөнгөөр бүх хэргийг шийдэж болдог юм бэ. Охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, өсвөр үеийнхний аймшигт хэргүүдийг бид бүгдээрээ зогсоох хэрэгтэй. Олигархи, УИХ-ын гишүүний хүүхэд гэхээрээ хүн алчихаад зугтаж болдог юм уу. Та нар манай аавын тухай ярьж болно. Манай аав Уул уурхайн яамны сайд байсан. Хэдэн охин аавын намыг унагаана гэсэн. Тэрний бүх нотлох баримт хэлсэн үг, дуу бичлэг, захидал зэрэг бүгд байгаа. Хэрэгт холбоотой хүмүүсийг сүүлийн арав хоног утас болон чатыг нь чагнаж хянасан. Би эхэндээ хүчингийн хэргийн тухай ярихаас айдаг, ичдэг, нуудаг байсан. Сүүлийн 2-3 жил би хүчингийн хэргийн улмаас сэтгэл санааны цочролд орж, сэтгэцийн эмнэлгээр явж нойрны эм уусан. Энэ ялзарсан нийгмийг сайд дарга нар болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч өөрчлөхгүй. Бид өөрчлөх ирээдүй нь байх ёстой. Би энэ улсын ирээдүй. Мөн энэ бүх аймшигт хэргийн хохирогч. Та нарын хамтран хар тамхи хэрэглэсэн, бүлэг зодоон, хүчин, ах эгч нар чинь амиа хорлосон гэх мэтчилэн бүх мэдээлэл надад байгаа.
2015 оны зургадугаар сарын 16-нд би төрсөн өдрөө “Blue Sky”-д хийсэн. Түүний дараа кино үзэх гэж байснаа болиод, хөлбөмбөг тоглоод, Удирдлагын академид байдаг Мөнхцацралын гэрт очиж уусан. 16 насны төрсөн өдөр гээд би ээжийнхээ зөвшөөрлөөр согтууруулах ундаа авч орсон. Тэнд байсан хүмүүс юу гэж өөрсдийгөө хамгаалж байна вэ гэхээр намайг өөрөө дуртай байсан гэж байгаа. Дуртай байсан бол би орилж хашгирч, эсэргүүцэл үзүүлэхгүй. Энэ хоёр жилийн хугацаанд ийм сэтгэлийн дарамттай амьдрахгүй байсан. Тэр үед эрүүлжүүлэхээс манай жолооч та нарыг авсан шүү дээ.
“Ramada”-д байдаг нэг айлд 2-3 охинтой хамт …… хийсэн гэхээсээ илүү манай дүү хүчиндүүлсэн. Тэр хүн бол олны танил хүн учраас нэрийг нь хэлмээргүй байна. Одоо энэ лайвыг үзээд сууж байна. Та манай дүүтэй бэлгийн харьцаанд орсон. Гэхдээ манай дүү хүсээгүй байсан. Анир гэх охин байсан. Мөн Анархүү, Мөөнөө, Цог байсан. Таны нэрийг хүндлээд би хэлэхгүй. Манай дүүтэй бүгд унтсан. Юу хэрэглэж, тэнд юу болсныг чинь мэдэж байгаа. Өнөөдөр би МИАТ руу залгаж асуухад нийт 32 хүн Бээжин чиглэлд нисэх хүсэлтийг нэг цагийн дотор гаргасан байна лээ. Гэхдээ та нарыг хил гаргахгүй. Бүх нэрийг чинь өгчихсөн байгаа. Саяын хоёр дахь өдөр “Crew”-д байсан бүх хүнийг шалгана. Биднийг дэмжих хүмүүс маргааш нэг цагаас Сүхбаатар дүүрэг дээр хүрч ирээрэй. Анхан шатны шүүх хурал болно. Энэхүү шүүх хуралд нийтдээ 100 гаруй хүн ирнэ гэж тоо гарсан байна. Энэ шүүх хурал миний талд гарч, орцонд болон машинд, юм хэрэглэж байгаад хүчиндүүлсэн бүх хөөрхий охидын өмнөөс дуу хоолой болно. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө, өсвөр насныхны эрх хаана зөрчигдөж байна тэрний төлөө энэ шүүх хурлыг эхлүүлж байна” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: http://www.zuv.mn/page/newsmore/16308
https://www.facebook.com/TurdHeregtei/videos/2100454986854257/
10 comments
УИХ-д 3 удаа сонгогдсон, УУЯ-ны сайд хэн бэ
Энэ хэдэн тэнэг баячуудын хүүхдүүд нь хүнээ байсан юм шиг байгаа юм
Хар тамхи бол дунд сургууль дээд сургуулиудаар гамшиг болсон БЯам одоо шууд үүнийг таслан зогсоохгүй бол ирээдүй маань сүйрлээ .Энэ охин мундаг байна ийм хэцүү зүйлийг үнэн мөнийг дэлгэх маш их сэтгэлийн тэнхээ ээж аавын зөвшөөрөл хэрэгтэй Зоригтой тууштай байгаарай миний дүү маш олон хүүхдийг энэ муухай золиосноос аварч байна шүү .
Хүмүүс минь энэ охиныг сайн дэмжээд сэтгэлийн тэнхээ хайрлаад өгөөсэй тэгвэл бидний үр хүүхэд ч бас энэ муухай зүйлд өртөхгүй гэх баталгаа байхгүй болсон шүү тэр өвсийг зүгээр л хүүхдүүдэд үнэгүй тараагаад байгаа юм биш үү сургах зорилгоор
huuli busaar horongojson shne tseej baychuudiin horongiig shuud huraaa
тууштай зүтгээд бүгдийн илчилээрээ миний дүү дэмжиж байна
zob zob demjij bna sain ohin bugdiig nudeer ni gartal ilchil ee buu aigaarai zorigtoi bai mini duu
Ээвий эвий нялх үрс буруу аргаар мөнгө олсон эцэг эхчүүдээсээ болоод зовох юм даа Зоригтой бай охион гэхдээ болгоомжтой байгаарай
Ene odoo yu bolood bgam be aimaariin
Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс…юу гэдэг билээ, одооны хүүхдүүд яг л ийм дээ