Далай ламын аппликэйшнг үнэ төлбөргүй татах боломжтой
2017-12-15 14:35

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын албан өргөөнөөс зөвхөн iPhone утсанд ашиглах боломжтой аппликэйшн зохион бүтээжээ. Энэ апп-ыг утсандаа үнэ төлбөргүйгээ татаж авснаар түүний айлчлал, айлдварын талаарх мэдээллийг цаг тухай бүрт нь мэдэх боломжтой юм байна.
Dalai Lama нэртэй энэ апп-д түүний зураг мэдээ, мэдээлэл, видео бичлэг, гэрэл зураг бусад шаардлагатай мэдээллийг агуулсан байх гэнэ. Эдүгээ 82 настай Төвдийн оюун ухааны удирдагч Далай ламын Твиттер хаяг 16 сая дагагчтай аж.