Нийслэлийн есөн дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд тав хоногт дунджаар 1000 гаруй хүн ирдэг байна. Ингээд бодохоор 20 хоногт дөрвөн мянга, 40 хоногт 80 мянга гарч байгаа юм. Архи хэтрүүлэн хэрэглэсэн энэ иргэд Нийслэлд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн 80 хувийг үйлддэг болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна
Гэтэл үүний цаана бүртгэгдээгүй хичнээн иргэн ухаанаа алдтал архи ууж байгааг таашгүй юм. Золгүй тохиолдлоор амиа алдагсдын тоо Нийслэлийн цагдаагийн газарт өдөрт дунджаар 5-8 бүртгэгддэг гэх мэдээлэл бий.
Манай улсад 21 наснаас дээш нэг сая 900 орчим хүн оршин суудаг. Судалгаагаар нэг хүнд дунджаар 8.5 литр архи, дарс, 47.2 литр шар айраг ногдож байгааг тогтоожээ. Насанд хүрэгчдийн 39 хувь нь донтох эмгэгтэй байдаг аж. Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлснээр улсын хэмжээнд архины үйлдвэрийн тоо буурч байгаа хэдий ч архины худалдаа, үйлчилгээний газрын тоо хэмжээ нэмэгдсээр байгаад анхаарах шаардлагатай байна гэсэн юм.
1 comment
arhin dalaid jivjee. ugui yadajl bolovsroltoi geed bgaa humuus ni yadaj l arhia uuhgui baij boldoggui yum baih daa. huns hodoo aj ahuin yamniihan gej emegtei ni bur iluu arhi uudag humuus baih yum . ger bulgui gertee ochih sonirholgui . emegteichuud ni yadaj ygui gej helj surmaar yum. manai egch ajilladag 5 odor bolgo arhi uuj shonoor irdeg. bidend ayagui tuvegtei bna