Эмэгтэйн биеэс 25 жилийн өмнө мартсан хямсааг гаргав
2017-12-15 11:34

Гүржийн эмч нар нэгэн эмэгтэйн гэдэснээс хямсаа гарган иржээ. Энэ хямсааг мэс заслын эмч нар түүнд 25 жилийн өмнө хагалгаа хийхдээ мартаад оёсон аж.
Тбилиси хотын нэгэн эмнэлгийн хавдрын эмч Ираклий Тодуа хэлэхдээ, эмнэлгийн байгууллагад өвчтөн бүсгүй огт өөр зовиур хэлээд орж ирсэн гэнэ. Ингээд компьютер томографын зураг авч хартал гэдсэн дотор нь хямсаа байх нь тэр. Эмч нарын хэлж байгаагаар энэ хямсааг 25 жилийн өмнө цөсний хүүдийд хагалгаа хийх үеэр эмч нар нь мартсан бололтой.
Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал хэвийн байна. Эмнэлгийн практикт харамсалтай нь ийм зүйл олон тохиолддог гэнэ.
Германд л гэхэд түрүү булчирхайн нэгэн хагалгааны дараа өвчтөний дотор эмнэлгийн 16 хэрэгслийг мартаад оёсон тохиолдол гарч байсан юм.