Өмнөд Солонгос руу зэвсэггүй бүсээр зугтаж ирсэн Пхеньяны цэрэгт Orion компани хүсвэл амьдралынх нь турш хэрэглэх “Choco Pie” бүтээгдэхүүнээр хангахад бэлэн гэдгээ өнөөдөр зарлав.
Үхэлтэй нүүр тулж, эрх чөлөөнийхөө төлөө аймшиггүй зориг гаргасан 25 настай дүрвэгч цэрэг олон цаг үргэлжилсэн мэс заслын дараа ухаан ороод эмч нартай ярилцахдаа энэхүү амттаны тухай ярьж байсан гэнэ. Тэр энэ тухай хоёр улсын хамтарсан аж үйлдвэрийн Кэсон цогцолборт ажилладаг Өмнөдийнхнөөс зарим хүмүүс олж авдаг байсныг ярьжээ. Өнөөдөр энэ цогцолбор үүдээ бариад байгаа юм. Энэ тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсаны дараа Orion компани оргодол цэрэгт 100 хайрцаг амттан илгээсэн ч биеийн байдал нь сайжраагүй тул хэтрүүлэн идэх нь хориотой гэнэ.Үүнийг нь тус компаниа мэдэж байсан учраас эмчилж байгаа эмнэлгийн ажилтнуудад бүтээгдэхүүнээ их хэмжээгээр явуулсан байна.