Рэппер, дизайнер Канье Уэст өнгөрсөн намар уламжлал болсон загварын долоо хоногт оролцохоос татгалзсан билээ. Үүний оронд “Yeezy Season 6” хэмээх удаан хүлээлгэсэн загвараа эхнэр Ким Кардашьяндаа өмсүүлж, танилцуулсан байна. Ингээд тайзан дээр гунхсан моделиудаар хувцсаа сурталчлахын оронд Инстаграм хуудсаараа дамжуулан бариу трико, богино майк, зузаан, өргөн хүрэм зэргээ танилцуулжээ.

Шинэ загварын урьдчилсан захиалга “Yeezy” сайтад эхэлсэн бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 1-нээс худалдаалж эхлэхээр төлөвлөж байна.

Канье Уэстийн хувцас нэлээд нэр хүнд, эрэлт өндөр байдаг. Түүний шоу дэлхий нөлөө бүхий брэндүүдийг бодвол онлайн үзсэн хүний тоогоор тэргүүлдэг бөгөөд хэдхэн хоногийн дотор зарагдаж дуусдаг онцлогтой.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн