БОАЖЯ, Монголын уулчдын үндэсний холбоо хамтран мөсөнд авиралтын УАШТ-ын энэ сарын 16-17-нд зохион байгуулна. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Орхон голын хөндий дэх байгалийн үзэсгэлэнт Улаан цутгалангийн хүрхэрээнд болох энэ тэмцээнд 14-17, 18-35, 36-гаас дээш насныхан гэсэн гурван ангилалд авхаалж самбаагаа сорих юм. Долоо дахь удаагаа болж буй энэ тэмцээн нь Уулын спортыг сурталчлан, дэлгэрүүлэх зорилготой.