Хамтран амьдрагчтайгаа нийлж хүний гар утас дээрэмдсэн хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Баянзүрх дүүргийн оршин суугч 26 настай, эрэгтэй М-ийг тус хороонд амьдрах 26 настай эрэгтэй Ө, хамтран амьдрагч 28 настай, эмэгтэй Д нар бүлэглэн нүүрэнд нь цохиж, “Huawei” гар утсыг нь булааж зугтаасан байна. Гэмт этгээдүүдийг цагдаагийн байгууллага шуурхайн эрэн сурвалжилж, илрүүлэн саатуулжээ. Тэднийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.