“Moon Dance”-ийнхан бүжгийн спортын ДАШТ-д финалд шалгарлаа

Бүжгийн спортын манлай “Moon Dance” хамтлаг энэ сарын 08, 09-ний өдрүүдэд Австри улсын Вена хотод зохион байгуулагдсан латин бүжгийн ДАШТ-д формейшн төрөлд амжилттай оролцож, финалд шалгарлаа.
Шилдэг зургаан багт 1.Герман 2.Орос 3.Монгол 4.Австри 5.Орос 6.Герман гэсэн багууд үлдсэн байна.
“Moon dance” хамтлаг нь бүжгийн спортын энэ төрлөөр ДАШТ-нүүдэд 2014 оноос хойш тасралтгүй оролцож байгаа аж. 2014 онд Германд болсон Латин бүжгийн ДАШТ-нд 9-р байр, 2015 онд Австрид болсон Латин бүжгийн ДАШТ-нд 7-р байрт тус тус шалгарч, амжилтаа ахиулсаар 2016 онд Германд болсон Латин бүжгийн ДАШТ-нд Дэлхийн шилдэг 6 хамтлагийн 1-ээр финалд шалгарч, улмаар 5-р байрт орж байсан юм. Ийнхүү Монгол Улсаас анх удаа, мөн Азиас анх удаа формейшн төрөлд финалд шалгарсан бүжгийн хамтлаг болж, чансаагаараа эхний гуравт эрэмбэлэгдэх болжээ.
6 сэтгэгдэлтэй
zochin
2017-12-11 10:12 at 10:12
bayr hurgey
Нэргүй
2017-12-11 10:44 at 10:44
сайн байна. Амжилт хүсье
bagsh ni
2017-12-11 10:48 at 10:48
Sarankhuudee bolon hamtlagt ni amjilt husiy.
Нэргүй
2017-12-11 11:34 at 11:34
Ямар мундаг юм бээ, дэлхийд тэргүүлдэг улстай эн зэрэгцэн өрсөлдөж байгаад үнэхээр бахархаж байна, ТОМООС ТОМ АМЖИЛТ ХҮСЬЕ БАЯР ХҮРГЭЕ. ЭХНИЙ 3Т БАГТАХ БАЙХАА АМЖИЛТ
ааги
2017-12-11 13:01 at 13:01
мундаг мундаг амжилт
зочин
2017-12-11 15:01 at 15:01
сайхайн амжилтб байна..баяр хүргэе !