Өмнөд Солонгос улс БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг устгах тусгай отряд байгуулахаар болжээ. Энэ тухай “Коммерсантъ” сонинд мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын удирдлагууд тус улсын 2018 оны батлах хамгаалах төсөвт Ким Чен Уныг устгах зардал гэж албан ёсоор оруулсан гэнэ. Энэ дагуу 340 сая вон буюу 310 мянган долларыг мянган хүний бүрэлдэхүүнтэй отрядын сургуулилт, зэвсэг, тоног төхөөрөмжид зориулан гаргахаар болжээ. Уг отрядын гол зорилго нь Хойд Солонгосын удирдагчийг устгах юм. Энэ отряд нь Америкийн SEAL Team Six отрядын хөтөлбөрөөр сургуулилт хийх юм байна.
3 comments
Жинхэнэ ТЕ/Т улс чинь Со,АНУ 2 байна.Хэдэн ч улсын ,төрийн тэргүүний толгой залгив даа.эд нар.
Энийгээ тэгээд улсын нууц болгож нууцалдаггүй юм байх даа.
Shal xudal medeelel bna Iim ajillagaa xamgiin deed zeregleliin nuucad xamaarax busuu