Америкийн “Pantone” компани ирэх оны гол өнгийг нэрлэлээ. Энэ бол 18-3838 Ultra Violet кодтой хэт нил ягаан өнгө юм. Энэ өнгө нь өвөрмөц байдал, бүтээлч эрэл хайгуулыг бэлгэддэг.
“Pantone Inc” нь өнгө сонгох стандартчилсан систем боловсруулагч компани бөгөөд жил бүр ямар өнгө хит болох тухай тусгай каталоги гаргадаг. Тус компани XXI зуунаас эхлэн оны гол өнгийг тодорхойлж байгаа юм. 2017 онд Pantone компани шар ногоон өнгө буюу Greenery-г гол өнгөө болгож байсан ажээ.