Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Таван толгой” компани энэ онд дөрвөн сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байна. Тус компани 2017 оны гурван улиралд 3.1 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд коксжих нүүрсээ уурхайн амнаас 55 ам.доллараар борлуулж байгаа бол тээвэртэй нөхцөлөөр 75 ам.доллараар, сул коксжих нүүрсийг 35 ам.доллараар экспортлож байгаа аж. Харин орон нутгийн хэрэгцээнд жилд 100 мянга тонн нүүрсийг нэг тонныг нь 15 мянган төгрөгөөр худалдсан байна.