Залуухан ээж, Их Дуулгын олон удаагийн аварга Серена Уильямс саяхан замын цагдаад саатуулагджээ. Цагдаа нар түүнийг гэрээсээ холгүйхэн хурд хэтрүүлсэн хэмээн зогсоосон байна. Уг нь энд 100 км/цагаас дээш хурдтай явахыг хориглодог ч Серена 140 км/цаг хурдалсан гэнэ. Тэрбээр гэр рүүгээ, гурван сартай охин руугаа яарч байна гэсэн ч хууль сахиулагчид түүний хэлснийг хүлээн аваагүй байна. Харин ч бичиг баримтыг нь яаралгүйхэн шалгаж, 280 долларын торгууль бичээд дараагийн удаа илүү хатуу шийтгэнэ гэж анхааруулжээ.

Уильямсын хувьд 280 доллар бол бага мөнгө. Яагаад гэвэл тэр карьерынхаа хугацаанд хэдэн сая доллар хуримтлуулж, саяхан тэрбумтан Алексис Оганяны эхнэр болсон билээ. Гэхдээ асуудал мөнгөндөө биш байсан гэнэ. Тэрбээр өөрийгөө олны өмнө хууль зөрчигч болгож харагдуулахыг хүсээгүй байна. Тэгээд саяхан түүний эгч Винус автомашины осол гаргаж, 78 настай эрэгтэй амиа алдсан нь Серенад хүнд цохилт болжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн