Австралийн парламент ижил хүйстнүүдийг гэрлэлтийг бүртгэхийг хүлээн зөвшөөрсөн хууль баталлаа. Энэ тухай “Associated Press” агентлаг мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт сенатаас уг хуулийн төслийг 43 гишүүн дэмжиж, 12 нь эсэргүүцжээ. Шинэ хууль 2018 оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.