Дулааны худагаас 42 настай эрэгтэйн цогцос олдов

Өнөөдөр (2017.12.06) Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дулааны шугамын худагаас 42 настай эрэгтэй хүний цогцос олджээ. Талийгаачыг тус дүүргийн онцгой байдлын албан хаагчид өнгөрсөн шөнө 02:00 цагт гарган авч, цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Өмнө нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд дулааны шугамын худагт түлэгдэж нас барсан, нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй хоёр эмэгтэй хүний цогцос өнгөрсөн сарын 27-нд олдсон юм.