Японы интернэт телевиз Абэма энэ жилийн цагаан сарын битүүний өдөр Аса Шёорюү Давгадорж аваргыг хэн давж чадах вэ? Цэнгээнт нэвтрүүлэг үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. Тус нэвтрүүлэгийн болзол нь 10 сая иены бооцтой бөгөөд эрүүл чийрэг, эрч хүчтэй япон эрчүүд Аса аваргатай хүчээ үзэх юм байна.
Япончууд дорны уламжлалаар цагаан сар тэмдэглэдэг боловч баярын өдрийг билгийн тооллоор тогтоодоггүйгээрээ Азийн бусад орноос ялгаатай бөгөөд жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд Цагаан сараа хийж, шинэ оноо угтдаг билээ.