БНСУ-д “харласан” монголчуудыг ажиллуулсан үйлдвэрийг хаах шийдвэр гаргажээ

БНСУ-д хууль бусаар амьдарч буй гадаад иргэнийг ажиллуулсан үйлдвэрийг торгож, гадаад иргэнийг барьж өгсөн хүнд шагнал амлажээ. Тус улс визний нөхцлөлөө чангаруулж эмэгтэй хүнд өндөр шалгуур тавьж эхэлжээ. Өмнөд Солонгосын иргэдтэй гэр бүл болох хүнд виз өгөхгүй байх шийдвэрийг гаргасан байна. Учир нь тус улсад очсон эмэгтэйчүүд гэр бүл болохгүйгээр зугтаж, харлах тохиолдол их байдаг гэнэ.
БНСУ-ын Гадаадын харьяат эрхэлсэн газраас тус улсад хууль бусаар амьдарч ажиллаж буй гадаадын иргэдийг албадан гаргахаар болсоны дотор манай улсын 1200 гаруй иргэн багтаж буй юм.
Эдгээр иргэд өөрсдийгөө илчилж нутаг буцах эсвэл БНСУ-ын газар нутгыг орхин гарах шаардлага тавьж самналт эрэн сурвалжилж эхлээд байгаа юм байна.