Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут шөнийн цагаар архи согтууруулах ундаа борлуулдаг 24 цагийн дэлгүүрүүдийг нээн ажиллуулснаар гэр бүлийн хүчирхийлэл байхгүй болсон гэх мэдээллийг өгчээ. Түүний хэлсэнээр “Буух эзэн, буцах хаягтай байхын тулд 24 цагийн дэлгүүрүүдийг нээн ажиллуулж байна. Энэ ажил үр дүнгээ өгсөн. Шагчид байхгүй болсон. Шөнө амьдрал буцлаад байна гэдэг чинь тэнд хэрэгцээ шаардлага байна гэсэн үг. Хэрэгцээ шаардлага байгаа учраас бид боломжийг нь нээж өгөхөөс өөр аргагүй. Зах зээлийн систем эрэлт нийлүүлэлт дээр л тулгуурладаг. Цагдаагийн газрын мэдээллийг харахад гэр бүлийн хүчирхийлэл багассан байна. Бүр байхгүй болсон” гэжээ. Энэ нь шөнө дэлгүүрүүд архи зардаггүй учраас л гэртээ агсам тавьж, эхнэр хүүхдээ зодож, танхайрдаг байсан гэж ойлгогдохоор байгаа юм. Шөнийн цагаар архи худалдаалдаг болсоноор гэртээ зодуулах эмэгтэйчүүдийн тоо буурч, байхгүй болгож чадсан Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын туршлагыг манай нийслэлийн удирдлагууд, бусад аймгийн дарга нар хэрэгжүүлчихмээр юм биш үү.
Гэтэл аймгийн Бүсийн оношлогооны төвд “шөнийн цагаар архи зарах зөвшөөрөл” олгогдсноос хойш согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдад зодуулж гэмтсэн, хутгалуулсан иргэд ирэх нь нэмэгджээ. Мөн өмнө нь 00.00-01.00 цагийн хооронд гэмтэж бэртсэн иргэд ирдэг байсан бол одоо шөнөжин архидан согтуурсантай холбоотой гэмтлийн дуудлагатай хонодог болжээ Тус аймгийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр шөнийн цагаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо өмнөх оныхоос өссөн үзүүлэлттэй гарах болсоныг Засаг дарга ямар тайлбар хэлэх нь сонин.
2 comments
Энэ Батлутын сэтгэцийн өвчин хөдөлжээ.Шинжлэх ухаанч бус ашиг хонжооны бэртэгчингүүд олон түмнийг яаж ингэж тохуурхаж төрийн хуулийг завхруулж чадаж байна. аа.
Шагчид орлогогүй болохоороо уурлаад байгаа биз