Сансар судлал гэдэг хүнд ч ер бусын сонирхолтой, гайхалтай ажил. Сансрын нисэгчид биеийн ачаалал нь нэмэгдэхээс гадна олон сарыг гэр бүлээсээ хол, дассан, дуртай зүйлээсээ ангид өнгөрөөх хэрэг гардаг. Жишээлбэл тэд дуртай пиццагаа ч хийж идэж чаддаггүй.
Олон улсын сансрын станцын багийн гишүүн, Италийн сансрын нисэгч Паоло Несполи нэгэн бага хурлын үеэр итали хоолоо маш их санасан тухай ярьжээ. Тэр үеэс л сансрын нисэгчдэд зуурсан гурил, пепперони, ногоо, сүмс зэрэг шаардлагатай хүнсийг илгээдэг болжээ.
Саяхан Америкийн Марк Ванде Хей, Жозеф Акаба, Оросын Сергей Рязанский, Александр Мисуркин зэрэг Несполигоор удирдуулсан зургаан сансрын нисэгч сансарт, жингүйдлийн орчинд анх удаа пицца хийж идэж үзжээ. Харин Рэндольф Брезник пицца хийх үйл явцын бичлэгийг авсан байна.
Харахад дэлхий дээрх пиццатай төсгүй ч Паоло Несполи амсаж үзсэнээ “гайхалтай амттай байна” гэж үнэлжээ.