Эрүүл мэнд

Эрүүл мэндийн дэвтрээрээ фитнесст явах боломжтой

Эрүүл мэндийн даатгалын дэвтрээ ашиглан фитнесст үнэ төлбөргүй явах боломж удахгүй бүрдэнэ. УИХ-аар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн долдугаар сард батлагдаж, ирэх хоёр жилд хэрэгжихээр болжээ. Хуулийн хүрээнд эрүүл мэнддээ анхаардаг иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор  фитнессээр хи­чээллэ­хэд нь дэмжлэг үзүүлж, төлбөрийг нь эрүүл мэндийн даатгалтай нь уяж өгөх заалт орсон байна.

Иргэд эрүүл мэндийн даатгалаа сар бүр төлдөг ч түүндээ тохирсон эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй. Хүмүүсийн ихэнх нь өвдсөн хойноо эрүүл мэндийн даатгалаа ашиглан эмнэлэгт ханддаг. Тэгвэл өвдсөн хойноо биш өвдөхөөсөө эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ ашиглан фитнессээр хичээлллэх боломж удахгүй нээгдэхийг хүлээх л үлдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

10 Сэтгэгдэлтэй

  1. Одоо л зөв шийдвэр. Харин хажуугаар нь мөнгө олох гэж гох дэгээ болох “журам дүрэм элдэв заалт” бүү зүүгээсэй дээ

  2. Ажил хийж бгаа хүмүүс насан турш энэ
    фитнесст явах боломж олго.хоёр жилийн
    хугацаанд хэрэгжээд болиулахгүй юм бгаа
    биз дээ.би 34жил эрүүл мэндийн даатгал
    төлсөн.нэг ч удаа эмнэлэг гэж явж үзээгүй над
    шиг олон хүмүүст хэрэгтэй.даатгалын үр ашиг
    ингэж эзэндээ ирмээр юм.хурдан хуулиа баталж
    ард түмэн эрүүл чийрэн баймаар бна.

  3. зөв шийдвэр байна. онцлог нь Өмнөх засгийн газрын гаргасан шийдвэр бололтой цаг хугацааны хувьд

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close