2017-12-05 10:291min09

“Романтик хотын дарга” хочит Э.Бат-Үүл бухимдаж яваагаа нуусангүй

dargao

Сайн, муугаараа олонд хэлүүлж явсан хотын дарга асан, НИТХ-ын төлөөлөгч  Э.Бат-Үүл “Романтик хотын дарга”  гэсэн шинэ хочтой болжээ. Түүнд хэн ийм хоч өгсөнийг сонирхвол Нийслэлийн захирагч С.Батболд гэнэ. Тэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг хэлэлцэж, зөвлөлдөх үеэр  ийм хоч өгөх санаа хоты даргад орж ирсэн бололтой. Харин Э.Бат-үүл “Романтик ву байхав дээ” гээд өмнө нь хэрэгжүүлж байсан дэд бүтцийн шинэчлэлтийн ажлыг нь царцаасанд гомдолтой байдагаа илэрхийлжээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ардчилсан намын үед эхлүүлсэн ажил бүрийг хорлож байгаа юм шиг зогсоодог”  гэж бухимдаж явдагаа нуусангүй.