Герман улс нутаг буцаж буй цагаачдад олгох мөнгөн тэтгэмжээ нэмэгдүүлнэ

Герман улсын засаг захиргаа сайн дураараа нутаг буцахаар болсон цагаачдад олгох тэтгэмжийн хэмжээгээ нэмэгдүүлэх гэж байна. Энэ талаар “Deutsche Welle” мэдээллээ.
“Deutsche Presse-Agentur”-ын мэдээлэлд үндэслэн мэдээлснээр 02 дугаар сарын 28 хүртэл буцах хөтөлбөрт оролцсон хүмүүст тусгай нөхөн олговорт 3000 хүртэл евро олгох боломжийг олгож байгаа юм байна.
Одоогийн байдлаар Германаас гарах хүсэлтэй цагаачид 12-оос дээш настай бол 1200 евро, хүүхэд бол 600 еврогийн тэтгэмж авдаг гэнэ.