2017-12-04 14:291min01

АНУ Өмнөд Солонгосоос дипломатчдаа гаргаж магадгүй

usa

АНУ-ын сенатаас Өмнөд Солонгосоос дипломатчдын гэр бүлийг гаргах санал тавьжээ. Сенатч Линдси Грэм АНУ-ын төлөөлөгчийн газрын ажилтнуудын эхнэр, хүүхдүүдийг Өмнөд Солонгосоос гаргахыг уриалсан байна. Түүний хэлж байгаагаар энэ арга хэмжээ нь БНАСАУ-тай ойрын хугацаанд зэвсэгт мөргөлдөөн гарах магадлал нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. “Эхнэр, хүүхдүүдээ Хойд Солонгосын зүгээс ирэх өдөөн хатгалгын нөхцөлд илгээнэ гэдэг галзуугийн шинж” хэмээн Грэм мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Херберт Макмастер ч АНУ, БНАСАУ-ын хооронд дайн болох магадлал одоогийн байдлаар маш өндөр байгаа гэжээ.

1 сэтгэгдэлтэй

  • zochin

    2017-12-04 15:47 at 15:47

    Diplomatch bish, tsergiinhii ar talyg gee biz dee ho

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй