27 настай дуучин Тэйлор Свифт хамгийн сүүлд 10 сарын өмнө буюу 02 дугаар сард тайзан дээр гарч ирсэн юм. Ингээд 11 дүгээр сарын эхэн үеийг хүртэл шинэ цомгийн ажилдаа хамаг анхаарлаа хандуулсан билээ.
Ингээд од бүсгүй ажлаа дахин эхэлж, энэ сарын 02-нд Калифорнид тоглолт хийсэн байна. Хамаг цаг заваа шинэ цомогтоо зориулсан тэрбээр энэ хугацаанд нэлээд жин нэмж, шүтэн бишрэгчид нь бараг танихгүй болох шахжээ.
Харин таргалалт дуучны санааг нэг их зовоохгүй байгаа бололтой. Тэрбээр тарган биеэ харуулсан богино өмд өмсөж дуулсан байна.
Олон нийтийн сүлжээнийхэн Тэйлорыг илүүдэл жинтэй муухай харагдаж байна гэж байхад зарим нь дуучны дуу чухал болохоос ямар харагдах нь онц биш гэж талцжээ.