Австрид 18 настай охин долоон жилийн турш “Facebook”-тээ өөрийнх нь багын зургийг тавьж байсан эцэг эхээ шүүхэд өгчээ.
Каринтия хотод амьдардаг нэхэмжлэгч охины мэдэгдсэнээр 2009 оноос эхлэн эцэг эх нь өөрсдийнхөө олон нийтийн сүлжээгээр хүүхдийнээ багын зургийг нийтэлж байсан гэнэ. Эдгээр зургийн олонх нь ичмээр, таагүй зургууд байсан гэж тэр үзжээ. Жишээ нь охиноо жорлонгийн суултуур дээр сууж байгаа, усанд орж байгаа, орон дээрээ нүцгэн хэвтэж буй зургуудыг тавьжээ. Аав ээжийнх нь 700 найзын үзсэн энэ зургуудыг охины танил, найз нөхөд нь үзэн дооглож, амьдралыг нь жинхэнэ там болгосон гэнэ.
Ингээд тэр аав ээжээ өөрийнх нь багын 500 зургийг устгахыг гуйтал тэд зөвшөөрөөгүй төдийгүй эдгээр зургийг өөрсдөө авсан учир нийтлэх эрхтэй гэжээ. Тиймээс гомдсон охин ээж ааваа шүүхэд өгөхөөр шийдсэн байна.
Охины эцэг эхэд хүний хувийн амьдралд халдсан асуудлаар хэрэг үүсгэхээр зэхэж байна.