Хятадын Цэргийн төв зөвлөлийн гишүүн, хурандаа генерал Чжан Ян авлигын хэрэгт буруутгагдсаныхаа улмаас амиа егүүтгэжээ. Түүнийг энэ оны наймдугаар сараас эхлэн шалгаж байсан тухай Хятадын хэвлэлүүдэд мэдээлж байна. Генералыг авлигын асуудалд хамааралтай гэж үзжээ. Ингээд түүнийг Цэргийн төв зөвлөлийн хоёр орлогч дарга болох Го Босюн, Сюй Цайхоу нартай нягт холбоотой болохыг тогтоосон байна. Го Босюн нь авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр бүх насаараа хоригдох ял авсан бол Сюй Цайхоу нь мөрдлөг шалгалтын үеэр нас барсан юм.