АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эхнэр Меланиягаа тэргүүн хатагтай болохыг хүсээгүй, өөрийг нь төрийн тэргүүн болно гэдэгт итгэж байгаагүй гэх цуу яриа үгүйсгэлээ. Түүний хэлснээр гэргий нь Ерөнхийлөгчийн эхнэр байх нь таалагддаг, нөхрөө ч сонгуульд ялна гэдэгт нь огтхон ч эргэлзээгүй гэжээ. “Мелания бол гайхалтай, хөдөлмөрч тэргүүн хатагтай. Тэр хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаг, “Би үзээд алдвал ялна” гэж үргэлж хэлдэг байсан. Тэр бүгдэд л “Тэр эргэлзэх зүйлгүй ялна” гэж хэлж байсан” хэмээн “Twitter”-тээ бичжээ. Үүнээс өмнөхөн “Vanity Fair” сэтгүүлд Мелания нөхрөө сонгуульд оролцоход тийм ч дуртай байгаагүй гэх мэдээлэл гарч байсан билээ.