Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр болж, Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэлээ. Хуулид “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.
Ангилалгүй