Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулахаар болжээ. Энэ ажлын хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллана.
Ингэснээр томуу, томуу төст өвчний зөвлөгөө мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлнэ.