2017-11-29 09:301min00

Бэлгийн цөөнхүүдэд 79 сая доллар олгоно

canada-pride

Канад улсын засаг захиргаа бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхаж байсныхаа төлөө бэлгийн цөөнхүүдэд 79 сая долларын тэтгэмж олгоно гэж амлалаа. Тухайлбал, бэлгийн чиг хандлагаасаа болж төрийн албанаас халагдсан, армиас хөөгдсөн хүмүүст энэхүү тэтгэмжийг олгох юм байна. Тэтгэмжийг Засгийн газарт хамтарсан өргөдөл гаргасан хэдэн мянган хүн хүртэх төлөвтэй байна. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо ч ЛГБТ нийгэмлэгийн ялгаварлан гадуурхагдсан бүх төлөөлөгчдөөс уучлалт гуйх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.