Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-аар баталсан. Энэ дагуу төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор болсон юм. Мөн хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор зохицуулсан билээ. Ингэснээр олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэмжээнээсээ хамаарч хүүхэд бүрийн тоогоор жил нэмүүлж, эрт тэтгэвэрт суух боломж бүрдэж буй юм. Уг хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Чинзоригийн хэлсэнээр “Энэ хууль нь тэтггэвэрт гарах ээжүүдэд үйлчэх бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ. Харин эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болоод өмнө нь тэтгэвэр тогтоолгосон ээжүүдийг төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор ажилласан жил, НДШ төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцохгүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь тэтгэвэрт гарсан ээжүүдийн НДШ төлсөн хугацааг нөхөж бодохгүй” гэсэн юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргасан судалгаанд дурдсанаар нийт өрхийн 38 хувь хүүхэдгүй, харин хүүхэдтэй өрх нийт 531,1 мянга байгаагийн 16 орчим хувийг өрх толгойлсон, ганц бие эх/эцэг/-тэй өрх эзэлдэг. 72,8 хувь нь 1-2 хүүхэдтэй. Иймээс нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай учраас энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
15 comments
ТЭТГЭВЭРИЙН НАСЫГ НЭМСЭН МАН-ЫГ 2020 ОНД БҮҮ СОНГО. АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛЖ ЧАДААГҮЙ БАЙЖ ТЭТГЭВЭРИЙН НАСЫГ НЭМЖ БАЙГАА НЬ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙГАА ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ.
Yg unen er ni ene uls tor chini yu niigeed b.gaa ym de?
tetgebriin nasiig nemne gedeg ni ard olnoo doromjilson hereg shvv.Tuuniigee sain sauhan met tailbarlahiig ni nyanaaaaa ichdeggyu nuur gej bnaa bas
dahin buuuu songooo
ЯАГААД ИНГЭЭД АРД ТҮМНЭЭ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХААД БАЙДГИЙН БЭ ТҮРҮҮЛЖ ТЭТГЭВЭРТ ГАРСАН Ч АДИЛХАН Л ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЮМ ЧИНЬ АДИЛ Л БАЙХ ЕСТОЙ ЯАГААД ЗААВАЛ ХЭН НЭГЭН БАЙНГА ХОХИРЧ БАЙХ ЕСТОЙ ЮМ БЭ ЭМЭГТЭЙЧҮҮД БҮГД ЭНЭ ХӨНГӨЛӨЛТИЙГ АВАХ ЭРХТЭЙ ШҮҮДЭЭ
Yg unen er ni ene uls tor chini yu niigeed b.gaa ym de? Naad hed chine tegj buyan uildej chadahgui archaagui mal b.gaa sh dee
Санал нэг байна,Хэзээ амьдарлын чанар дээшилж 65 хүрч тэтгэвэр гараад 90 нас хүрээд тэтгэврээ 25 жил иднэ гэж байх уу
huuliig ingej buu yalgavartai hiigeechee omno tetgeveree togoolgoson hun bas hongololt avahgui gedeg yamar teneg shiidver ve bugd tegsh erhtei shuu dee
Mongolchuudiin nas boginoshuu dee emegtei ni 55 eregtei ni 60 nastai gardag bhad dunguj tetgeweree togtooldood l burhan ruu ywdag shuu dee uhenh mongolchuud odoo bol togtoolgo ch chadahgui ywah bh daa
Гуравхан сая хүнийг тэжээж чадахгүй бол энэ УИХ, Засгийн газар огцрох хэрэгтэй. Хүнийг дандаа насаар нь, хүйсээр нь ялгаварлан гадуурхдагаа болимоор юм.Сүүлдээ бүр ээжүүдийг ялгаварлан гадуурхдаг болоо шив. Өөрсдөө хууль баталчихаад дараа нь хэрэгжүүлэх болохоор ялгаварлан гадуурхдаг жишиг Монголын төрд ноёрхож дээ хөөрхий.
ene odoo yamar sonin xuuli genet gargaad irevee ene said chin sait bvreer uur uur medeelel taraagaad baix umaa xvvxdiinxee toogoor esvel gargana esvel ene bolomjgui ch gex shig yariad baix umaa negmusun vndesnii televizoroor asuult xarultand orood todorxoi shiidveree xelj yariachee esvel jooxon baij baigaad bolichixloo gex umuu
Улс орны санхүү муу байгаа тул гэж тайлбалажээ. Гэтэл хүүхэд төрүүлж өсгөөд тэтгэвэрт гарсан ээж нар үүнд ямар буруутай болоод жил нэмүүлэх эрхээ хасуулж байгаа юм бэ. Хууль бол бүгдэд ижил тэгш үйлчлэх учиртай. Ийм утгагүй хууль журам гаргахын оронд зүгээр сууж бай Чинзоригоо.
Нэгэнт тэтгэвэртээ гарсан хүмүүс одоо жил нэмүүлж яах гээд байнаа?????
2018 оны 1 сарын 1 нээс эхлэн тэтгэврийн нас наашилж байгаад олон олон ээжүүд их баяртай байгаашдээ, 1 хүүхдэд 1,6 жил,, батлуулсан Чинзориг гишүүн болон их хурлын гишүүдэд баярлалаа
Сайхан мэдээ байна,
Ene jilees tetgevert garah eejuud bugd l hamragdah um uu sain todorhoiyarihgyi umaabudeg badag l um bicheed bh um ali ne zov yariad bgaag oilgoj avahad hynd bna shuu huuli togtoohch naraa