Кубад тус улсын хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн ойр дотны хүн Армандо Харт таалал төгслөө. “Granma” сонины мэдээлснээр тэрээр амьсгалын замын дутмагшлын улмаас 87 насандаа өөд болсон байна. Армандо Харт нь хувьсгалт тэмцлийн идэвхтэй оролцогч байсан бөгөөд 1959 онд Боловсролын яамыг тэргүүлж байсан юм. Тэр үеэс бичиг үсэггүй байдалтай тэмцэх кампанит ажил явуулж эхэлсэн байна. Харин Харт 1976-1997 он хүртэл Соёлын сайдаар ажиллаж, олон жилийн турш Кубын Коммунит намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байлаа.