Найман хүний цогцостой модон завь осолджээ
2017-11-28 10:261min

Японы Акита мужийн Ога хотын эрэг орчмоос найман хүний цогцостой модон завь олджээ. Эдгээр цогцосны зарим нь хүүр болон хувирчээ. Одоогийн байдлаар цагдаа нар хаанахын завь, ямар үндэстэн хүмүүсийн цогцос болохыг тогтоохоор ажиллаж байна. Эргийн хамгаалалтын мэдээлснээр Японы эрэг орчмоор үе үе Хойд Солонгосоос модон хөлөг онгоц, завь ирдэг. Гэхдээ энэхүү завь яг хаанахых болохыг хэлэхэд эрт байгаа гэнэ.