УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 60 настай золголоо. Тэрбээр төрсөн өдрөө Тусгаар тогтнолын ордонд ойр дотныхонтойгоо нижгэр тэмдэглэж, тайлан тоглолтоо ч хийжээ. УИХ-д долоон удаа улиран сонгогдож, өвөрхангайчуудыг парламентадтөлөөлж буй УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан МАН-ын ахмад, туршлагатай улстөрчийн нэг. Түүний төрсөн өдрийн цэнгүүний нэр нь “60 уран бүтээлийн үдэшлэг”. Д. Лүндээжанцангийн төрсөн өдрийн баярт намын нөхөд болон ойр дотны хүмүүс нь оролцсон байна.
Д. Лүндээжанцан УИХ-ын гишүүн, хуульч гэдгээс яруу найрагч, уран бүтээлч гэдгийг нь мэдэх хүмүүсцөөхөн. Түүний зохисон олон сайхан дуунууд хит болж байсан. Тухайлбал, ханьдаа зориулсан “Зангаараа амраг” дуу нь одоо ч хит хэвээрээ байгаа билээ.
Эх сурвалж: undesten.mn
5 comments
ЭНэ одоо юу вэ арай хэтэрнээ
БОЛЬЧЭЭЧ.
АРД ТҮМЭН ДИЙЛЭНХ НЬ ИДЭХ ХООЛГҮЙ, ТҮЛЭХ ТҮЛЭЭГҮЙ БАЙХАД ЛҮНДЭЭ ТА ПЯЛДАГУУДТАЙГАА НИЙЛЖ ИХ ЦАМААРХАЖ БАЙНАА. 20 ОНД МАН, АН ХОЁУЛАНГИЙ НЬ СОНГОХГҮЙ ЭЭ. ОДОО ХУУРТАЖ ХАНАЛАА.
Ядарсан Монгол иргэддээ Туслаж херенге оруулсан бол Терскн едер нь гое тэмдэглэгдэх бжээ?!
Ажлаа егеед амрагийн дуугаа дуулаад явсан нь дээр юм бна даа