Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны гудамж талбайд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлэн саатуулжээ. Мөн зам тээврийн ослоор орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сайханы хөтөл гэх газар Hyundai Porter маркийн автомашин онхолдож, жолооч Т нь нас барсан хэргийг шалгаж эхэлжээ. Түүнчлэн Баянгол дүүргийн Жамсранжавын гудамж, “Номин” их дэлгүүрийн арын 14а-байрны баруун замд амины Kia Bongofrontier маркийн автомашины жолооч нь Toyota Toyoace маркийн автомашины М жолоочтой мөргөж ослын газрыг орхиж зугтаасан хэргийг шалгаж байна.
Замын цагдаагийн албанд нийт 577 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн ирсэнээс зам тээврийн ослын 407 дуудлага бүртгэгджээ.