2017-11-15 16:341min07

“Салаавч” Ц.Баярцогтыг 15 хоног хорино

bayrtsogtoo

Сошиал орчинд “Салаавч” нэрээрээ “од” болсон Ц.Баярцогтыг 15 хоног хорихоор шүүхээс шийдвэрлэжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалсан зөрчил шийдвэрлэх шүүх хурал өчигдөр 14:00 цагт эхэлж 17:00 цагийн үед тогтоолоо танилцуулжээ. Шүүх бүрэлдэхүүн “Зөрчилд холбогдогч Ц.Баярцогт олон нийтийн газарт, албан үүргээ гүйцэтгэж байсан төрийн төлөөлөгчийг эсэргүүцэн  танхайрсан нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдож байх тул хуульд зааснаар 15 хоног баривчилж, тэр хугацаанд 20 цагийн албадан сургалтанд хамруулах” шийтгэл оноожээ.

Ц.Баярцогт өнгөрсөн есдүгээр сарын 31-нд ЗЦА-ны Тусгай хамгаалалтын хэлтсийн зохицуулагч, ахлагч А.Отгонбаатар руу салаавч гарган танхайрсан юм.