АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан АТГ-т цаг гаруй тайлбар өгчээ. Энэ тухай тэрбээр “Би байцаагч дээр дуудсан цагт нь очиж, гэрчийн хувиар мэдүүлэг өгсөн. Хийсэн ажлаа тайлагна” гэсэн байна.
Г.Баасангаас 2012-2016 оны хооронд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай байгуулсан хамтран ажиллах гэрээ, гэрээний санхүүжилттэй холбоотой ямар арга хэмжээ зохион байгуулсан талаар мэдүүлэг авчээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр түүнийг Монголын Чөлөөт Ахмадын Холбооны Тэргүүнээр ажиллаж байхдаа мөнгө шамшигдуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж буй.
1 comment
Авлигачид айж сандарсандаа Баасанг зайлуулах арга хайж эхэлжээ, янз нь.